Швейцар улсад зохиогдсон “Феспо” үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчиллаа

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо  01 сарын 31-ээс 02 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцлоо.

Швейцар Улсын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын “Феспо” олон улсын үзэсгэлэнд нийт 600 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн 25,000 м2 талбайд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65,000 хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхдог, тус улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа оролцож буй бөгөөд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэгдсэн зохион байгуулалтыг хариуцаж, Швейцарь дахь Монголын элчин сайдын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК хамтран оролцлоо. Мөн Улаанбаатар чуулгын үндэсний урлагийн уран бүтээлчид, Монгол костюмс агентлагийн загвар өмсөгчид, Монгол үндэсний бөхийн бүрэлдэхүүн, Монгол бичгийн калиграф бичээч зэрэг нийт 45 орчим бүрэлдэхүүн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр ФЕСПО үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Штефан Амстад болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

“Феспо” үзэсгэлэнгийн  үеэр Монгол улсын сурталчилгааны талбайг зорьж ирсэн хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн байгааг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор монголын талд мэдэгдэж, баяр хүргэлээ.

ФЕСПО үзэсгэлэн нь аяллын зорих газруудыг олон нийтэд танилцуулж, аяллын компаниудад шууд захиалга авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог. Энэ удаад манай улсаас  оролцсон 15-н компаний төлөөлөгчид үзэсгэлэнгийн  гурав дахь өдөр тараах материалаа бүрэн дуусгаж, олон уулзалтуудыг зохион байгуулсан нь тус үзэсгэлэнд оролцсон гол үр дүнгийн нэг байсан гэдгийг онцолж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …