Налайх дүүрэгт PC тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо

Томуугийн вирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/76 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохыг захирамжилсан.

Энэхүү захирамжийн дагуу Налайх дүүргийн ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудаас хамтарсан хяналт шалгалтыг удаа дараа хийж, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ПС тоглоомын газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргатай ПС тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл уулзалт хийлээ.

Налайх дүүргийн Засаг дарга  Ч.Раднаабазар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ“Ханиад томуугийн халдвар өндөр байгаа учраас мэргэжлийн байгууллагууд маань үзлэг шалгалт хийж, та бүхний үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдөр өглөөхөн иргэдтэйгээ уулзалт хийсэн. Иргэдийн зүгээс ПС тоглоомын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол ч их гардаг. Тухайлбал хүүхдүүд гар утсаа барьцаалан ПС тоглоомын газар тоглож байна, ПС тоглоомын орчин нөхцөл чанарын шаардлага хангадаггүй зэргийг хэлдэг. Та бүхэн хэдийгээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээндээ хяналтаа илүү сайжруулах нь чухал байна” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …