Налайх дүүргийн Засаг дарга өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй үр дүнгийн гэрээ байгууллаа

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр гэрээ үзэглэх арга хэмжээ Налайх дүүрэгт боллоо.

Хамтын ажиллагааны гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан юм.

Өнгөрсөн 2018 онд ӨЭМТ-үүд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 86,7 хувийн гүйцэтгэлтэй дүгнүүлсэн байна. Дүүргийн удирдлага болон Эрүүл мэндийн төвийн зүгээс ч өнгөрсөн онд өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, бодлогоор дэмжиж ажилласан байна.

Энэ онд Налайх дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орохоос гадна дүүрэгт хэрэгжүүлж байгаа гэрт хүрэх үйлчилгээг илүү өргөжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлээр томоохон зорилтууд тусгагдсан гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …