“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн 90 зөрчлийг хүлээн авч шийдвэрлэжээ

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.

Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт E-POLICE гар утасны апплекэйшн ашиглан ирүүлсэн 90 зөрчилд хариуцлага тооцсон байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн “E-POLICE” апплекэйшн татан авч ашиглаж байна.

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …