Хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх эмчилгээг нэвтрүүлж эхэлжээ

Хавдар судлалын үндэсний төв элэгний эрт үеийн гурван сантиметр хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх RFA хэмээх эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулахаар үр дүнг нь тооцон ажиллаж буй талаар ЭМЯ мэдээлэв.

Энэхүү “Бичил долгионоор түлэх” MWA эмчилгээг 2018 оноос манай улсад нэвтрүүлж, 3-7,5 сантиметр хүртэлх хавдрыг түлж, эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 сантиметр хэмжээтэй томоохонд тооцогдох хавдрыг түлсэн үр дүнтэй хариу гарч байжээ.

Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төвийн ангиографик, цээжний хөндийн мэс засал, дүрс оношилгооны тасгууд хамтран уушгины захын байрлалтай хавдарт МWA эмчилгээг тус тус хийж эхэлсэн  байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …