Ц.Элбэгдорж:Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн 178 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дуудсан байна.
Тэрбээр ерөнхийлөгч байх үедээ хэлж байсан шигээ “Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой” гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр очжээ.

Энэ талаар твиттертээ “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” гэж жиргэжээ.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …