Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өглөө

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн 178 хуудас материалтай холбоотой асуудлаар мэдүүлэг өглөө.

Тэрбээр АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ц.Элбэгдорж “Авлигатай тэмцэх газар надаас Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар дуудаж мэдүүлэг авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан.

Ер нь хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль дуудах юм бол бид нар хуулийн дагуу хүрэлцэн ирж асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглал дуудсан цагт хүн бүр очих ёстой. Хуулиас зугтах шалтгаан надад байхгүй. 178 хуудас материалтай би танилцаагүй” гэв.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …