Улсын хоёрдугаар эмнэлгийн чих хамар хоолойн эмч нар дунгийн суулгацын хагалгааг амжилттай хийлээ

Төрөлхийн ба олдмол дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгааг Монгол улсад анх АУ-ын доктор, клиникийн профессор А.Өлзийбаяр хийснээс хойш 140 хүнд хийгдсэн байна. Харин Улсын хоёр эмнэлэгт  2 дугаар сарын 20-ны өдөр олдмолоор сонсголгүй болсон эмэгтэйд дунгийн суулгацын хагалгааг амжилттай хийлээ.

 

Энэхүү хагалгааг хийсэн багийн бүрэлдэхүүнд УХТЭ-ийн Чих хамар хоолойн их эмч Н.Асралт, Ш.Цамбаням, зөвлөх эмчээр УХТЭ-ийн Чих хамар хоолойн зөвлөх эмч клиникийн профессор Д.Чулуунбаатар, УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч АУ-ны доктор, клиникийн профессор Л.Бямбасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Т.Хажидмаа, сувилагч Ц.Мөнхмаа, Д.Урнаа, туслах сувилагч Б.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

Цаашид энэхүү эмчилгээг тус эмнэлгийн практикт нутагшуулахаар төлөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …