Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.

2019 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм хүйтэн, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 1 хэм орчим байна.

2019 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …