Далай лам Монголчуудад зориулж онлайнаар ном айлдана

Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгал хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн анх удаа Монголчуудад зориулан онлайнаар ном айлдана.

Монголын сүсэгтэн олонд зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх онлайн номын айлдвар хоёрдугаар сарын сүүлийн өдөр 2019.02.28-ны өдрийн 10:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох юм. Тус арга хэмжээг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус байгууллага хамтран үнэ, төлбөргүй зохион байгуулж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн онлайн айлдвараар “Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” зэрэг хоёр айлдварыг монгол хэлний орчуулгатайгаар үнэ төлбөргүй тарааж, номонд даган баясах боломжтой гэнэ. Мөн айлдварын үеэр сүсэгтэн олноо 108 лам сар шинийн ном хурж, Дээрхийн Гэгээнтэний адислаж, равнайлсан зангиа, үрэл, рашаан, утлага хүртээхаж. Далай багшийн айлдварын урилгыг Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацангаас үнэ төлбөргүй тараасан бөгөөд урилга хэдийнэ дууссан байна. Гэхдээ урилгыг аваад ирж амжаагүй хүмүүсийн суудалд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон суух боломжтой.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …