НИТХ: АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

НИТХын ээлжит бус VII хуралдаан 11:10 минутад 100 хувийн ирцтэйгээр  эхэлж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээ баталж, хуралдааныг эхлүүлсэн юм.

Хуралдаанд тооллогын комисс батлахаар МАНын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч АН-ын  зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм.

Тиймээс МАНын бүлэг 10 минутын завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч  Ардчилсан намын бүлэг хоёр  цагийн завсарлага авах санал гаргалаа. Ингээд  хуралдаан даргалагч Б.Батнасан асуудлыг яаравчлан хэлэлцэхийн шаардаж, Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …