Байлдагч Ж.Баярцогт хоёр өрөө байртай боллоо

Цэргийн албанд татагдаж очоод  золгүй явдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Ж.Баярцогт ард түмнийхээ хандиваар өчигдөр /2019.02.27/ хоёр өрөө байрандаа нүүж орлоо.

Хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ зохион байгуулсан бөгөөд Ж.Баярцогтын дансанд 51 сая 500 мянган төгрөгийн хандив цугларчээ.Энэхүү мөнгөөр  шинэхэн залуу гэр бүл  хоёр өрөө байртай боллоо.

Өрхийн тэргүүн Ж.Баярцогт шинэ байрандаа нүүж ороод “Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө энэ сайхан сэтгэлийг дааж амьдарна” гэж хэллээ.

Харин түүний эхнэр Д.Отгончимэг“Хандивын аяныг зохион байгуулсан дуучин Э.Энх-Эрдэнэ ахдаа болон Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Шинэ байрандаа ороод бид аз жаргалтай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Хандивын аяныг зохион байгуулсан дуучин Э.Энх-Эрдэнэ “Халуун сэтгэлт монголчууддаа маш их баярлалаа. Энэхүү хандивын аянд нийт 51.5 сая төгрөг цугларч, хоёр дүү маань хоёул ажилтай орлоготой боллоо. Мөн Ж.Баярцогтынхоо охинд хоёр сая төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжсэн нийт монголчуудаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ.

Ж.Баярцогт, Д.Отгончимэг нарынхаа гэр бүлд аз жаргал хүсье.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …