Нурангад дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Төв аймгийн Заамар сум, Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар”ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд өчигдөр 16.00 цагийн орчимд нуралт болж зургаан хүн дарагдсан осол гарсан юм.
Осол болсон газар луу онцгой байдлын албаныхан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан. Харин үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх аврах ажиллагааг одоо ч үргэлжлүүлсэн хэвээр байна.

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …