Монгол Ардын Намд шинээр 98 гишүүн элслээ

Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, Нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын дарга Г.Атармаа зэрэг албан тушаалтнууд оролцов.

Батламж гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “ Улс төрийн нам гэдэг бол амьд организм тэр дундаа зууны түүхтэй МАН бол ахмад дунд залуу үеийнхний алтан хэлхээг үеийн үед хамгаалж ирсэн. Монгол улсын түүхийг энэ намгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өнөөдөр намд удамжлал болсон нэгэн том арга хэмжээ бол залуу гишүүдээр эгнээгээ өргөтгөх явдал. Дуудах нэрийг аав ээж өгдөг, дуурсагдах нэрийг хүн өөрөө бүтээдэг. МАН-ын 98 жилийн ойн өдөр энэ намд элсэж байгаа залуучууд та бүхэнд МАН-ын гишүүн гэсэн нэгэн нэр нэмэгдэж байгаад баяр хүргэж нийгмийн өмнө улс төрийн хариуцлагатай амьдрахаар шийдвэр гаргасан явдалд баяр хүргэж та бүхнийг ажлын амжилт хүлээж байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхэн энэ намын залуу гишүүд болсноороо намын үнэт зүйл болох эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшил болгож явахыг хүсье” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …