Баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Монгол Улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог. Энэ долоо хоногийн баасан гаригт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчил илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, согтууруулах ундаанаас татгалзаж, баяраа зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …