Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан газруудад урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух эрсдэлтэй байна. Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …