Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг баривчиллаа

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчиллаа.

Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр 11:45 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхон дахь Д.Эрдэнэбилэгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар болсон бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь цагдаагийн алба хаагчид саатуулаад байна.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …