Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбогдуулан  Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид  өнөөдөр /2019.03.01/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа.

Өнөөдөр болж буй баривчилгаатай холбогдуулан ЦЕГ-ын ХМ-ийн төвийн дарга, цагдаагийн хурандаа  Б.Баатархүү “Эрдэнэтийн  49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан. Шалгалтын ажил үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …