Монголын ШҮҮХ, ПРОКУРОР яаж ажлаа хийхийг одоо харцгаая

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг МАНАН бүлэглэл гардан зохион байгуулж, Монголын баялгийг бүлэглэлдээ авах гэсэн нотлох баримтууд нь олон нийтэд ил болсоор байна.

Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сангийн яам, Хөгжлийн банк,Эрдэнэт үйлдвэр, Монголбанкинд мөнгө байсаар байтал төрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, МАНАН бүлэглэл өөрсдөдөө давуу эрх олгосон гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа юм.

Өчигдөр ЗГХЭГын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” ХХК хэрхэн 400 сая ам доллар босгон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан бэ гэдэг схемийг олонн  нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросын “Ростек” компаниас 400 сая ам.доллараар “Монголиан коппер корпорейшн” ХХК худалдан авахдаа нийт эх үүсвэрийн 72,4 хувийг төрийн мөнгөөр бүрдүүлсэн талаарх баримтыг ил болгосон.

Схем:

ЦЕГын хэвлэл мэдээллийн төвийн дарга,цагдаагийн хурандаа Б.Баатархүү: “АТГ болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр хэрэг бүртгэл нээн, шалгалтын ажил явагдаж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны  ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг,гүйцэтгэх захирал О.Орхон, Монголиан коппер корпорейшн ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албанд авчирч, байцааж,мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Ямартай ч Цагдаагийнхан ажлаа хийлээ. Одоо ПРОКУРОР, ШҮҮХ яаж ажлаа хийх вэ гэдэг хамгийн их анхаарал татна. Хуулийг уландаа гишгэж ард түмний өмчийг дээрэмдсэн  нөхдүүдийг буцаагаад тавиад явуулдаг нь ШҮҮХ, ПРОКУРОР гэдгээ тэд дахин нотлох нь уу.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг луйвардаж авсан “Монголын зэс” ХХК-ийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгч Мишигийн Батсуурь асуудалд хэрхэн хандах нь бас л сонин. Учир нь түүний аавынх нь компанийн данс руу 70 сая  ам.долларын буюу 184 100 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэдгийг өчигдөр “цензургүй сурвалжлага”нэвтрүүлэгт дурдагдсанг мартаж бас болохгүй.

Эцэст нь Төр ард түмний өмчийг буцааж авах нь хууль ёсонд нийцнэ. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн тэмцлийн үр дүн эхнээсээ бага боловч гарч эхэлж байна гэхэд нээх хилсдэхгүй. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг МАНАН бүлэглэл авсан гэх схемийг нотлох гэж хууль хяналтын байгууллагуудад хандахад нотлох баримтуудыг өгөхгүйгээр Нийслэлийн прокурор 2 жил дарагдуулсан гэдэг. +МАНАН бүлэглэлийг хаацайлж байдаг ШҮҮХ, ПРОКУРОР, АТГ-уудыг шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс нааш өнөөдрийн баривчилгаа, байцаалтаас үр гарна гэдэгт эргэлзэх хүн олон бий гэдгийг эцэст нь сануулахад илүүдэхгүй биз ээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …