Ж.Ариунжаргал “Белый месяц” уралдаанд гуравдугаар байр эзэлжээ

“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Ж.Ариунжаргал ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулсан эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд гуравдугаар байр эзэлжээ.

Тэрбээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноровын охин билээ. “Белый месяц” Олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар  ажилласан байна.

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …