Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэр Монголын өмч

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчилсан.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийллээ.

 

Тэрээр “Хувийн хэвшил бол Монголын 70%. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн. Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй. Хоёр жилийн өмнөх миний байр суурь хэвээрээ. Сүржигнэхээ л байчих. Эрдэнэт үйлдвэр Монголын өмч. Шахаа багассан, татвар, цалин өссөн, хяналт сайжирсан” хэмээн жиргэжээ.

 

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …