Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хорих 461 дүгээр анги руу авч явжээ

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг  гуравдугаар сарын 6-ны 00:10 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461-р анги руу авч явжээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас  тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг 461 дүгээр ангид түр саатуулах болсон байна.

Харин өнөөдөр /2019.03.06/ шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …