Улаанбаатарт өдөртөө 6-7 хэм дулаан байна


2019 оны 03 дугаар сарын 06-ны 20 цагаас 03 дугаар сарын 07-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Алтайн өвөр говиор 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …