Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр монголчуудын хувьд бүх нийтийн амралтын өдөр билээ. Тиймээс өнөөдрийн Баасан гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй .

Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байжээ. Харин эдгээрээс 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …