Нийт 487 зээлдэгчид ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгож, оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгожээ.

Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн онд орон сууцны 8 хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар санхүүжүүлсэн байна. Энэ онд мөн ийм хэмжээний зээлийг иргэдэд олгох аж.


Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …