Гэрлэх ёслолын ордонд “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн хурим болж байна

Гэрлэх ёслолын ордон “Одонтой ээжүүд” цахим нэгдэл хамтран алдарт эхийн 1,2-р одонтой найман ээжийн/гэр бүлийн хуримын ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна.

Алдарт ээжүүд бүгд 35 насны залуу бүсгүйчүүд бөгөөд 6-7 хүүхдийн ээжүүд аж. Гэрлэх ёслолын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Мөн “Одонтой ээжүүд” цахим группээс бусад байгууллагын дэмжлэгтэйгээр есөн хосын хуримын ёслолын ажиллагааг өнөөдөр /2019.03.09/ 15.00 цагаас “Континентал” зочид буудлын ресторанд хийхээр төлөвлөжээ.


Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …