БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн цахим бүртгэл эхэллээ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр 09.00 цагаас цахимаар бүртгэж, маргааш 18.00 цагт хаагдах юм.

Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэх юм байна. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

-Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/

-Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/

-Бүртгэлийн хураамж 24 ам.доллар

-Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал

-Өөрийн биеэр бүртгүүлэх

Анхаарах зүйлс:

-Монгол Улсын иргэн байх

-18-аас 39 настай байх

-Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх

-БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримжгаргуулж байгаагүй байх

-Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

-Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/

-Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.


Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …