Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ

Эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгож шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хураамж  сарын 3200, жилийн 38400 төгрөг болж өөрчлөгдсөн юм.  Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28800 төгрөг байсан байна.

Ажил хийдэг иргэд цалингийнхаа 4 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг бөгөөд цалингийн 2 хувийг хувь хүн, 2 хувийг байгууллага төлдөг зохицуулалттай.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …