МИАТ-т ашиглагдаж байгаа “Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо

Дорнод Африкийн Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож, онгоцонд явж байсан 157 хүн бүгдээрээ амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын иргэний агаарын тээврийн зохицуулах газраас Бойнг 737 загварын онгоцны нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргаад байгаа аж.  Тэгвэл ИНЕГ-аас мөн МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Монголд МИАТ авиакомпани зөвхөн нэг ширхэг “Тулуй хаан” нэртэй “Boeing 737 Max” онгоц ашиглаж байсан бөгөөд үүнийг цагаан сарын өмнөхөн буюу өнгөрсөн хоёрдугаар сард түрээсээр авчирсан юм.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …