Б.Ууганбаяр: Эрэн хайх ажиллагааг 78 метрийн гүнд орж хийсэн

 “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан ослын үеэр аврах ажиллагааг удирдан явуулсан удирдлага, аврагчдын бүрэлдэхүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эко алтан заамар” ХХК-ийн талбайд гарсан осолд Онцгой байдлын алба хаагчид ес хоногийг зарцуулж нийт 36 алба хаагч ажилласан. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүнд байсан. Тухайлбал 78 метрийн өндөртэй гүнд орж эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Хана маш их мөстэй байсан. Гэтэл цаг агаар дулаарч байгаа учраас мөс хайлж, унаж байсан. Ус хананаасаа маш их хэмжээгээр байнга нэвтэрч байсан. Осолдсон иргэдийг гаргаж авах баримжаа авахад хүндрэлтэй байсан. Тиймээс бид усны хамгаалалтлын далан байгуулсан. Ингэж усыг хаасан боловч далан нэвтрэлт үүссэн учраас ус соруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, 1000 гаруй метрийн урттай хоолой залгаж усыг сорууллаа.

Аврагчид маш хүнд нөхцөлд ажилласан. Усчин аврагчид 20-30 минут шумбалт хийгээд гарч ирээд дагжиран чичирч байсан. Мөн шороотой ус залгиж, шороотой усаар амьсгалж, шумбагч нар шалбааг сорсноос шумбалтын тоног төхөөрөмж эвдэрч, түүнийг засахад нэлээдтэй цаг зарцуулж байсан.

Шороотой ус залгина гэдэг эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудал. Өнөөдөртөө аврагчид маань залуу насны эрч хүчээр, тушаал биелүүлэх үүрэгтэй тул хүнд нөхцөлд ажилласан ч цаашид чөмөг хөлдөх ч эрсдэл дагуулах учраас шумбалтыг болиулсан. Усны түвшинг буулгасан ч уулнаас байнга ус тасралтгүй урсаж байсан учраас газар дээр нь өөр шийдвэр гаргах үүрэг надад оногдсон.

Ямартай ч бульдозерийн гинж харагдаж байсан учраас эксковаторын шанагаар хутгаад гаргаад ирэх үүрэг өгсөн. Бид азтай. Осолдсон сүүлийн иргэнийг бүтэн олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн шүү. Үлдсэн хоёр техникийг гаргаж ирээгүй. Компанийн зүгээс техникээ гаргуулж авах шаардлага тавиагүй. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас гаргана ” гэв.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …