Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

2019 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …