Ц.Элбэгдорж: Цензургүй ярианд цаг сунгаад сууя, би гүйгээд очно

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаа твиттер хуудаснаа жиргэжээ.

Тэрбээр“Цензургүйд оролгүй хоёр жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очно” гэжээ.

Өчигдрийн /2019.03.11/ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх оролцсон юм.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …