Менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4 хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл нэг бүртгэгдлээ.

Мөн дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229.068 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг оронд улаанбурханы дэгдэлт гарч, манай улсад 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болон Говьсүмбэр аймагт тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …