Улаанбаатарт 2 хэм

2013 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, Их нууруудын хотгороор 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …