Топ моделиуд “Дэлхийн загварын долоо хоног”-т оролцоно

“Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт улсад зохиогдох гэж байна. Загварын долоо хоногт  манай улсын  гурван Топ моделиуд оролцох эрхтэй болжээ.

Тухайлбал олон улсын тайзан дээр  монгол үндэсний хувцсаа сурталчлах топ моделиор Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар сонгогдсон байна.

“Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд 2017  оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “New York Couture Fashion Week” загварын долоо хоногт топ модель Х.Бадамгэрэл, топ модель Б.Буджаргал, топ модель О.Пүрэвдулам, мисс А.Баярцэцэг, Т.Батцэцэг, Д.Долгион нар  шилдэг 33 дизайнерын дээд зэрэглэлийн загварын хувцас өмсөж оролцсон билээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …