Налайх дүүрэгт марш тактикийн тэмцээн боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүрэгт цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо.
Тус тэмцээнийг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулсан юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон анги байгууллагын захирагч, алба хаагчид оролцлоо.
Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулах тэмцээнээр буудлага, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, гранат шидэх зэрэг цэргийн бэлтгэлжилтийг сорьсон юм.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …