Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ өглөө.
Тэрбээр өргөдөлдөө”Миний бие Норовын Алтанхуяг нь нэг жил найман сарын хугацаанд зөвлөхийн ажлыг хийж тантай хамтран ажиллалаа.Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо.
Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч Ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Сүүлийн үед Н.Алтанхуяг миний байр суурийн илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталж харуулах боллоо.Тиймээс миний цаашид хийх ажлыг Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Н. Алтанхуягийг 2017 оны 7-р сарын 28-ны өдөр улс төрийн бодлогын зөвлөхийн албан тушаалд томилсон юм.