Реппер Don Dior-т нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна.

Тэрбээр 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригджээ.

Тэрбээр шүүхийн танхимд энэ талаар ярихдаа “Миний  уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтай бол хамт тамхилаач” гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр үед нөгөө залуу “Надад халаас алгаа. Чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчхээч” гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Өвс гэж мэдээгүй. Яг тэр үед цагдаа нар ирж, намайг дуудсан” гэжээ.

Улсын яллагч түүнийг  гэм буруутайд тооцож  нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ч шүүгдэгч Д.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал гаргасны үндсэн дээр шүүхээс дээрх саналыг хүлээн авч, Д.Мөнхтулгад  нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …