Мисс Э.Энхриймаа цагдаагийн албан хаагчдын ээжүүдийн сургаалиар ном бүтээжээ

Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч, “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургаал” номынхоо шинэ цувралыг монгол цагдаа нарынхаа ээжүүдийн сургаалиар бүтээж, дээжийг нь Мөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагч нарт гардууллаа.

“Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Монгол эхчүүдийн сургаал, зөвлөмжийг олон нийт тэр дундаа залуу эцэг эхчүүд маань сургамж болгон аваасай. Энэ номд олон эхийн нандин сургаал үгс, итгэл, сэтгэл, хайр шингэсэн болохоор айл бүрт, иргэн бүрт аз жаргалыг бэлэглэх ид шидийн судар байгаасай гэж би хүсч байна.Эх орныхоо энх амгалангийн төлөө эрэлхэг зоригтой иргэнийг бэлтгэж өгсөн цагдаагийн ээж та нартаа дахин талархаж Монгол улс тайван амьдарч байна” гэж хэллээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …