I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2013 оны эхний 9 сард 59685 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 59990 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4074 буюу 7.3 хувиар, хүүхдийн тоо 4134 буюу 7.4 хувиар өссөн байна.
Улсын хэмжээгээр энэ оны эхний 9 сард нялхсын эндэгдэл 853 болж, өмнөх оны мөн үеийнхээс 9 хүүхэд буюу 1.1 хувиар, 1-5 хүртэлх насандаа 204 хүүхэд эндэж, 19 хүүхэд буюу 10.3 хувиар өсчээ.Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 9 дүгээр сарын эцэст 37.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.5 мян.хүн буюу 14.7 хувиар буурчээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2013 оны эхний 9 сард 913.1 тэрбум төг, зарлага 785.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 163.7 тэрбум төг буюу 21.8 хувь, зарлага 118.7 тэрбум төг буюу 17.8 хувиар өслөө.
Нийгмийн халамжийн сангаас 2013 оны эхний 9 сард 183.8 мян.хүнд 99.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 9.1 мян.хүн буюу 5.2 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 31.1 тэрбум төг буюу 45.5 хувиар өсчээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү…