Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.03.16,17/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 523 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 372 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 20 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 20 нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Нийслэл хотын хэмжээнд мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг үзвэл тээврийн хэрэгсэл хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчихдөө автомашинуудтай мөргөлдөж, шүргэлцэж осол гаргаж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 2 жолооч, 3 явган зорчигч осолд өртсөн байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …