Энэ сарын 18-аас цэрэг татлага эхэлнэ

3f283168f273cc3eoriginalМонгол орон даяар энэ сарын 18-аас эхлэн энэ оны II ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байна.

Цэрэг татлага 18, 19, 21-ны өдрүүдэд явагдах бөгөөд маргааш 2012 оны I ээлжийн цэргүүд халагдах ажээ.

Хэрвээ цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгож, захиргааны хариуцлага хүлээлгэх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг ажээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …