“STEAM Career Fair” мэргэжил танилцуулах өдөрлөг болно

Багачуудын Код Академи ХХК нь өсвөр насны сурагчид болон эцэг эхчүүдэд нь зориулан мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “STEAM Career Fair” мэргэжил танилцуулах өдөрлөгийг энэ сарын 24-нд 12:00-16:00 цагт Start-Up terminal-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт оролцсоноор:

  • Зорилгоо хэрхэн тодорхойлох,
  • Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх,
  • Мэргэжил сонгохдоо анхаарах зүйлс,
  • Их сургуульд элсэхээс өмнөх бэлтгэл,
  • STEAM (Science, Technology, Engineering, Art, Math) гэж юу вэ, тус салбарт ажилласнаар бий болох шинэ боломжууд,
  • Мэдээллийн технологийн мэргэжлүүдийн хоорондын ялгаа, онцлогуудын тухай мэдээлэл авах боломжой.

“STEAM Career Fair” нь панель хэлэлцүүлэг, хувьчилсан зөвлөгөө гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хувьчилсан зөвлөгөө, уулзалтаар салбар, салбарын 10 мэргэжилтэн хүрэлцэн ирж, сонирхсон хүүхдүүдэд өөрсдийн ажил, мэргэжил, энэ замналаа сонгох болсон түүх, амжилт ололт, хүндрэл бэрхшээл даван туулсан түүхээ хуваалцах аж.

Холбоо барих утас: 99195740

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …