УЕП-ын орлогчид Ш.Эрдэнэбилэгийг санал болгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлжээ. УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаад байгаа юм.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг гэж хүнийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ. Ш.Эрдэнэбилэгийн хувьд 14 орчим жил прокуророор ажилласан, Дорнод, Булган аймгуудад ч мөн ажиллаж байжээ. Тодруулбал, 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор ажиллаж байгаад 2012-2014 онуудад Булган аймгийн прокуророор ажиллаж, 2014 онд Дүүргийн II прокурорын газарт шилжин иржээ. Одоо тэрбээр Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Н.Алт

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …