АНУ-ын Азийн сан түүний Сратегийн Түнш болох Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагтай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг 2012 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээний хангамжийг сайжруулах болон хот төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн тус сан иргэд, оршин суугчдын хот төлөвлөлт болон түүнтэй холбоотой бодлого боловсруулахад хувь нэмэр оруулах аливаа санал санаачлагыг дэмжин ажилладаг юм.
АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийн газар Монголд байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Сузанне Э.Сискел Монголд айлчилсан юм. Тэрээр гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудтай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн Наран дахь захирагчийн ажлын албаар зочиллоо.
Сонгино Хайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамба, Хилчингийн хэсэгт “Гэр хорооллын иргэдийн санал, санаачилгыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр гүний худгийг сэргээн засварлаж, ашиглалтанд оруулах төсөл хэрэгжсэн юм. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчинг дээшлүүлж, нийтийн үйлчилгээг сайжруулах зорилготой энэ санг хотын Захирагчийн албатай хамтран 2013 оны 4-р сард байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад болон оршин суугчдын хамтарсан аливаа үйл ажиллагаа, иргэдийн санал, санаачлагыг санхүүжүүлдэг.
Хатагтай Сискел Наран бүсэд хийсэн айлчлалынхаа үеэр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд хийгдсэн иргэдийн оролцоотой газрын зураглалд оролцсон хэсгийн ахлагч нар болон хорооны иргэдтэй уулзав.
АНУ-ын Азийн сан хотын захиргаа болон иргэдтэй хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг туршилтаар хийж эхэлсэн юм. Газрын зураглалд тухайн хорооны нутаг дэвсгэр дээрх усны худаг, цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв зэрэг үйлчилгээний байгууламжууд болон бусад үзүүлэлтийг тэмдэглэн харуулсан. Үүний үр дүнд иргэдэд хүрч буй нийтийн үйлчилгээний хүртээмжийг орон зай, цаг хугацааны хувьд зөв тодорхойлон гаргах боломж бүрдэж байгаа юм. Хорооны газрын зураглал хийгдсэнээр нийтийн үйлчилгээний хангамж хүрэлцээг сайжруулах талаар тухайн хэсэг хорооны иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хэсгийн ахлагчид болон иргэдийн оролцоог идэвхжүүлэх, улмаар тулгарч байгаа асуудлыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулалтыг бодитойгоор хийх боломжийг олгоно. Энэхүү газрын зураглалын үр дүнг Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон 2014 оны төсвийн хэлэлцүүлэгт ашиглах юм.