ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн ба нэр дэвшигчийг байнгын хороонд хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтлоо.

Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:ЗХЖШ-ын даргад нэр дэвшиж буй А.Ганбатын хувьд бүх шатны ангийг дамжсан цэргийн дээд сургуулиудыг Монголоос алтан медальтай төгссөн цөөхөн хүний нэг. Хамгийн гол нь Монголын Зэвсэгт хүчний шилдэг дарга нарын гараар бэлтгэгдсэн, Цэргийн шинжлэх ухааны доктор ийм хүн. Таныг ЗХЖШ-ын дарга болно гэдэгт итгэлтэй байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байгаарай, байгууллагынхаа нэр хүндийг бодож ажиллаарай, хувь, хувьсгалаа ялгаарай, томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай гэж захья. Төрийн сүлдэндээ сүү өргөдөг ард түмэн үнэндээ та бүхнээр төрийг төсөөлдөг. Зөвхөн улстөрчдөөр биш. Энэ бүхнийг бодож ажиллаарай, та.

Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …