ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэй нас баржээ

Өчигдөр /2019.03.26/ шөнө ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэй нас баржээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор унасан жирэмсэн эмэгтэй нь амийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар аварсан.
Харин 17 настай жирэмсэн эмэгтэйд анхны тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлсэн ч гэмтлийн эмгэг давамгай байсан тул Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд шилжүүлжээ.

Харамсалтай нь гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул өглөө 07.05 цагт нас барсан байна.

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …