Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг 5 сая төгрөгөөр торгожээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм.

Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ.

Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэгджээ. 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан уг хотхонд 53 айл амьдардаг аж.


Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …