Л.Гансүх: Шударга бус хонгилыг Ц.Элбэгдорж бий болгосон

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх өнөөдөр  мэдээлэл хийлээ.Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” ТББ байгуулснаа зарлаж, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалж ажиллана. Намайг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа зургаан хүн уулзсан. Бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бий болгосон хонгилоор орж хохирсон хүмүүс. Эдгээр хүмүүс хамтарч энэ бүхэнтэй тэмцье гэсэн санал гаргасан. Учир нь хэлмэгдсэн хүмүүс олон бий. Нэгэнт хонгилд хэлмэгдээд бүх шатыг нь туулсан хүний хувьд би хонгилыг нураахад дуу хоолойгоо оруулахаар холбоогоо байгуулахаар шийдсэн.

Одоо шударга бус хонгилыг байхгүй болгохгүй шаардлагатай. Энэ хонгилд байгаа хүмүүс өөрсдөө бууж өгөхгүй байгаа учраас хүчээр буулгах хэрэгтэй. Шударга бус хонгилд 10 хүрэхгүй хүн байгаа. Шударга хүмүүсийг дарамталж, хууль бус ажиллагаа өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Иймээс энэ хонгилд байгаа Ерөнхий шүүгч, прокурор, АТГ дарга нарыг хурдан явуулах хэрэгтэй. Энэ муухай хонгилыг Ц.Элбэгдорж бий болгосон” гэв.

Н.Алт

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …