Ц.Элбэгдорж:Хууль зүйн сайд С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж шүүх, прокурор, АТГын дарга нарыг солих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Төр нийгмийн зүтгэлтэн  С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр”С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Би ингэж боддог. Өнөөгийн хууль зүйн сайд бол С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг хүн байхгүй юу. Ц.Элбэгдоржийг нэг хүн хөнөөлөө гэж бодъё. Тэгвэл Ц.Нямдорж алуурчныг олохоор чин сэтгэлээсээ явах уу? Ц.Нямдорж бол 1990 оны үед өнөөдөр намайг харааж байгаа шигээ С.Зоригийг элдвээр хэлж байсан хүн.

Төр, нийгмийн зүтгэлтний амь насыг хохироосон хэрэг хоёр шаттай байдаг. Нэгд, алуурчныг олох ёстой. Дараа нь захиалагчийг олох ёстой. Энэ хэрэг гурван шаттай гэж би хардаг. Гуравдахь нь ямар учраас энэ хэрэг удаан илрэхгүй байсан юм бэ гэдэг асуудал. 1998 оны хэрэг одоо 21 дэх жилдээ үргэлжилж байна. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Өнөөдөр Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад шалгаж чадахгүй бол хэзээ нэгэн цагт Монголын ард түмэн шалгаж л таараа. С.Зоригийн хэргийн тухайд шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа.  Тийм учраас зөвөөр шийдэгдэнэ гэдэгт ч эргэлздэггүй.

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …